Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Итэй 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр утсаар ярих үеэр талууд ойрын хугацаанд хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээн ажиллуулахаар тохиролцсон.
Үүний дагуу өнөөдөр тус боомтыг албан ёсоор нээн ажиллуулж эхэллээ.
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилийн Бургастай-Лаоемяо авто боомт нь хоёр талын шинжтэй байнгын ажиллагаатай боловч цар тахлын улмаас 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нэг жил дөрвөн сар гаруйн хугацаанд хаалттай байсны эцэст ийнхүү нээгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт-импортын тээвэрлэлт сэргэж эхэлж байна.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам
Нийт сэтгэгдэл (0)