Инфляц

Бодлогын хүү

АХБ: 2022 онд Азийн хөгжиж буй орнуудад инфляц өсөх тренд үргэлжилнэ

Азийн хөгжлийн банкаас танилцуулсан “Азийн хөгжлийн төлөв” тайлангийн 4 дүгээр сарын дугаарт Азийн хөгжиж буй улс орнуудад 2022 онд инфляц өсөх хандлага үргэлжилнэ гэдгийг онцолжээ. Бүс нутгийн хэмжээгээр 2022 онд инфляц 3.7 хувьтай байхаар байна. Инфляц Кавказ, Төв Азийн бүсээс бусад бүс нутагт эрчимтэй өсөх хүлээлттэй байна. Инфляцын өсөлтөд эрчим хүч, түүхий эдийн үнийн өсөлт голлон нөлөөлөхөөр байгаа аж.

ОХУ-Украйнд үүссэн нөхцөл байдал нь тус бүс нутгийн хувьд эдийн засгийн тодорхой бус байдлыг нэмэгдүүлж буй бөгөөд энэ нь Кавказ, Төв Азийн бүс нутаг дахь улсууд болон Монгол Улсад илүү их нөлөө үзүүлэхээр байгааг тайланд мөн дурдсан байна. Хөгжиж буй Азийн улс орнуудын хувьд ДНБ-ий өсөлт 2021 онд 5.2 хувьтай байсан бол 2022 онд 5.3 хувьтай байх хэдий ч пандемик болон геополитикийн асуудлууд ДНБ-ий өсөлтийг хойш татах хүчин зүйл болохоор байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.