Инфляц

Бодлогын хүү

Уурхайчдын цалингийн асуудлаар гурван талт үндэсний хороо хуралдана

Уул уурхайн салбарын ажилчдын цалин хөлс, илүү цагийн урамшууллын асуудлаар Хөдөлмөр, нйигмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо маргааш буюу лхагва гарагт хуралдахаар болсон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.

Эргэн сануулахад уул уурхайн салбарын зарим компанийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга уурхайчдын эрх ашгийг зөрчиж байгаа талаар мэдэгдсэн. Тодруулбал дээрх хорооноос баталсан "Цалин хөлс тогтоох аргачлал"-ын 6.3.1.5-д уртын ээлжээр ажилладаг ажилтнуудын илүү цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн амруулаагүй тохиолдолд илүү цагийн хөлс олгохоор зохицуулсан. Үүнийг ажил олгогчид "14 хоног ажилласан илүү цагийн хөлсөнд 14 хоног амруулж байгаа" гэсэн байдлаар тайлбарлаж, илүү цагийн хөлс бодож олгохгүй байна гэв.

Үүнтэй холбогдуулан салбарын сайд А.Ариунзаяа "20/10-аар ажиллаж байхдаа өдрийн 8+4=14; 14/14-өөр ажиллаж байхдаа 8+4=12 цаг бодогдоод байгаа асуудлыг компани байгууллага түүвэрлэж судлаж байна. Зарим нь Үндсэн цалингаа бууруулаагүй хэвээр олгож байгаа юм байна. Зарим нь шөнийн нэмэгдэл нэмэгдээд 25 хувь бүр нэмэгдсэн юм байна. Зарим нь 25 хувь цалин буурсан. Зарим нь бүр цалин 40-50 хувь буурсан байна шүү. Хамтын хэлэлцээр, гэрээ ч сайн хийгдсэн нэг байхад, нөгөө талдаа хийгдсэн гэрээ мөрдөхгүй байгууллага ч байна. Зарим уурхайчин 25 хувь цалин буурахыг хүлээн зөвшөөрч байна гэж байхад, зарим нь цалин буурна гэж хэлээгүй шүү дээ. Харин 14/14 болгохыг зөвшөөрсөн гэх. Ямартай ч хэдүүлээ илүү цагийн бодолтыг нэг ойлголтод хүргэх хэрэгтэй" гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.