Инфляц

Бодлогын хүү

ХЗДХЯ: Казино, бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл боловсрууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг боловсруулаад байна.

Эдгээр хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13.00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яамны 704 тоот хурлын зааланд зохион байгуулахаар болжээ. Иймд иргэд, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг өргөнөөр оролцохыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас урьж байна.

Хэлэлцүүлэгт оролцохыг хүсэгчид Хууль зүй, дотоод хэргийн яамны 51-260076 дугаар утас болон tusul@mojha.gov.mn цахим шуудангийн хаягаар бүртгүүлнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.