Инфляц

Бодлогын хүү

"Онцгой албан татварыг тэглээгүй бол дизель түлшний үнэ 3714 төгрөгт хүрэх байсан"

Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажил эхэлж буй энэ үед шатахууны үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизель түлшний онцгой албан татварын хэмжээг энэ оныг дуустал тэглэсэн.

Дизель түлшний үнэ дөрөвдүгээр сард литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдсэн. Хэрэв онцгой албан татварыг тэглэхгүйгээр Сингапурын бирж дэх үнээр борлуулсан бол 3714 төгрөгт хүрэх байв.

Өнөөдрийн байдлаар нэг литр дизель түлшийг 3380 төгрөгөөр борлуулж байна.

Эх сурвалж: УУХҮЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.