Инфляц

Бодлогын хүү

Элчин сайд Ш.Батцэцэг Колумбын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Колумби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг 2022 оны тавдугаар сарын 4-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Иван Дуке Маркезт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
 
Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч И.Дукед уламжлахын сацуу Монгол, Колумбийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч И.Дуке Элчин сайд Ш.Батцэцэгт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.