Инфляц

Бодлогын хүү

Долоон компани Хөгжлийн банкнаас авсан зээлээ бүрэн төлжээ

Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны төгрөгийн дансанд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 201 тэрбум төгрөгийн зээл өргөн төлөгджээ.

Зээлийн ангиллаар авч үзвэл:

  • Хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 62 тэрбум төгрөг,
  • Анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 67 тэрбум төгрөг,
  • Чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 38 тэрбум төгрөг тус тус төлөгдөөд байна.

Мөн нийт 7 зээлдэгчийн 33 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагдсан.

Эх сурвалж: Хөгжлийн банк

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.