УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. Хуулийн дагуу банкууд энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөрт багтаан IPO хийх байсныг ЭЗБХ-ноос санал гаргаснаар нэг жилээр сунгахаар болж байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Эдийн засгийн нөхцөл байдал таагүй байна. Ковидын хуулийг бид түр хугацаагаар батлан, шинээр үссэн нөхцөл байдалд уян хатан хандсан. Иймд энэ хуулийг дэмжиж байна. Хуулийг ойр ойрхон өөрчилж байгаа нь үнэн. Ойлгож байна. Засгийн газар олон улсын байгуулалагатй ярилцаж тохирчээ. Хөгжлийн банкны асуудал дуусагүй байна. Банкаар оролдохдоо маш болгоомжтой байх ёстой.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
Бид хамгийн түрүүнд хөрөнгө оруулагчдаа хамгаалах ёстой. Одоо тохиромжтой цаг нь биш. Эдийн засгийн хувьд тогтворгүй байна. Ирээдүйд юу болох нь маш бүрхэг байна. 2022 оны эхний улиралд дэлхийн нийт IPO 10 дахин багассан. Үндсэндээ царцаасан байдалтай байна. Банкууд IPO гаргахад 500-600 тэрбум төгрөг гаргана. Ковидын хуультай холбоотой банкуудын хүүгийн зардал буурсан тул цэвэр ашиг өссөн. Ковидын хууль ирэх онд дуусахаар банкууды хүүгийн зардал өснө, орлого буурна. Тэр үед одоо хувьцаа авсан хөрөнгө оруулагчид алдагдал хүлээх эрсдэлтэй.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Банкуудын зээлийн чанарыг тодорхойлолгүйгээр IPO гаргаж болохгүй. Зээлүүдийн чанарыг өнгөрсөн хугацаанд нэг хоёр банкин дээр хийчихэж болох л байсан. Миний хувьд оруулж ирж байгаа саналыг дэмжиж байна. Дэмжихээс өөр арга алга. Ганцхан сарын хугацаа үлдсэн байна. Таван банкны IPO хийнэ гэдэг яаж ч бодсон, эрүүл ухаанаар бодоход ч хэцүү шүү дээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
Монгол Улсад эдийн засгийн нөхцөл байдал биднээс хамаарахгүйгээ хүндрэлтэй болох нөхцөл байдал бий болсон. Өнөөдрийн улс оронд үүссэн нөхцөл байдал, олон улсад өгсөн нөхцөл байдалтай холбогдуулж, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг бүрэн хүлээж авахгүй ч дүгнэлт хийх л ёстой. Тэгэхээр хуулийн өөрчлөлтийг батлаад явах нь зөв. Банкны засаглалыг сайжруулах, олон нийтийн хяналтад оруулах хууль маш зөв байсан. Энэ хуулиас бид ухраагүй, зөвхөн түр хугацаагаар хойшлуулж байгаа нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ гэж үзэж банйа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Энэ цаг үед системд нөлөө бүхий банкууд нэгэн зэрэг IPO хийхэд асуудал байж магадгүй. Тийм учраас активын үнэлгээг маш сайн хийснээр хөрөнгө оруулагчдын хувьд ч илүү тодорхой байдлыг бий болгоно гэж үзсэн. Энэ бол системд нөлөө үзүүлэх банкуудын тухай ярьж байгаа учраас Их хурлын гишүүд маань болгоомжтой хандах нь зүйтэй болов уу. Их хурлын гишүүд бид банкны системийнхээ тогтвортой байдлыг алдагдуулж болзошгүй алхмыг хийж болохгүй. Хугацааг бүр хойшлуулах бус, зөвхөн сунгах тухай асуудал шүү. Тэгэхээр энэ удаад сунгах асуудлыг дэмжих хэрэгтэй гэж үзэж байна.
Нийт сэтгэгдэл (0)