Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.05.17) хуралдаанаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголын тов тогтоов. Чанар, стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгардаг химийн нэгдэл хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Цаашлаад багтраа, амьсгал, зүрх, судасны өвчнөөр өвчлөх, хавдар үүсгэх эрсдэлтэй. Ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд гадаад дотоод орчны агаарын чанар шууд нөлөөтэй.
Гэвч эдгээр заалтын хэрэгжилт хангалтгүй учир иргэд олон нийт, барилга бүтээн байгуулалтын компаниуд, төрийн хяналтын холбогдох байгууллагуудын оролцоог хангасан барилгын материал үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн үүрэг хариуцлага, төрийн хяналтыг сайжруулах зорилгоор хяналтын сонсгол зохион байгуулна.
Иргэд, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах, дотоод орчин дахь агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэх зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол явуулна. Сонсгол ирэх сарын 06-нд болно, даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмааг сонгохоор УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос шийджээ.
Нийт сэтгэгдэл (0)