Өнгөрсөн 4-р сарын эхээр арилжааны банкууд бэлэн ам.доллар гаргахгүй, харин бэлэн бус гүйлгээн дээр өдрийн 1 сая төгрөгийн хязгаар тогтоогоод байв. Aм.доллар олдохгүй үед 8 шарга дээр ханшийн хөөрөгдөл үүсч, “Монгол улс 2 ханштай болчихлоо” гэж хүртэл яригдсан. Сошиал орчинд ч иргэд, бизнес эрхлэгчид уур бухимдлаа илэрхийлж байв.
Тэгвэл энэ асуудал хэрхэн шийдэгдэж, одоо ямар байгаа талаар эргэн сурвалжилж, банкуудаас тодрууллаа.
Голомт банк:
Бэлэн бусаар 50 сая төгрөг хүртэл гүйлгээ хязгаарлалтгүй байгаа. Валют бэлнээр авъя гэвэл зөвхөн Дархан-Уул аймаг дахь салбаруудад боломжтой гэв.
ХХБ:
Төгрөгөөс ам.доллар руу хөрвүүлэх гүйлгээнд 50 сая төгрөг хүртэл хязгаарлалттай байгаа. Харин валютын данснаас аливаа гүйлгээ хийхэд хязгаарлалтгүй байгаа. Валютын данснаасаа мөнгө авахад салбар дээр заавал өөрийн биеэр очиж, хүсэлтээ өгснөөр гүйлгээ хийх боломжтой.
Төрийн банк:
Гадаад гуйвуулга дээр бэлнээр валюттайгаа байх нөхцөлд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Харин арилжаа буюу төгрөгөөс ам.доллар руу хөрвүүлэх, шилжүүлэг хийхэд 10 сая төгрөг хүртэл лимиттэй байгаа гэв.
Хас банк:
Гадаад улс орнууд руу свифт сүлжээгээр хийгдэж байгаа гүйлгээн дээр ямар нэгэн хязгаарлалтгүй байгаа. Харин дотоодод валют авах, зарах, дотоодын данс руу валют шилжүүлэхэд 20 сая төгрөг хүртэлх хязгаарлалттай байгаа.
ХААН банк:
Валютын бүх төрлийн гүйлгээн дээр 10 сая төгрөг хүртэл хязгаарлалттай байна.
Банкуудын ханш: 2022.05.19-ний өдрийн байдлаар Банкуудын самбарын ханш бэлэн бус гүйлгээний хувьд дараах байдалтай байна:
Банкуудын самбарын ханш.
Банкны нэр |
Бэлэн бус |
Бэлэн |
||
Авах |
Зарах |
Авах |
Зарах |
|
Голомт банк |
3112 |
3122 |
3112 |
3127 |
ХААН Банк |
3116.80 |
3138 |
3232 |
3323 |
Хас Банк |
3114 |
3138 |
3114 |
3124 |
Төрийн банк |
3111 |
3127 |
3111 |
3332 |
ХХБ |
3112 |
3122 |
3112 |
3138 |
Албан ханш: Банкууд дээр хийгдсэн валют арилжааны ханшийн дунджыг Монгол банк тооцоолж гаргаад албан ханш болгон зарладаг бөгөөд ихэвчлэн гааль, татвар болон нягтлан бодох бүртгэлийн зорилгоор ашиглагддаг. Aлбан ханш өнөөдрийн байдлаар 3116.60 төгрөг байна.
Найман шаргын ханш: “Найман шарга” валют арилжааны төвд ченжүүд валютыг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр худалдаалж байна. Өнөөдрийн байдлаар ББСБ-уудын валют арилжааны цэгүүд дээр ам.долларын авах ханш 3132, зарах ханш 3135 төгрөг байлаа.
Эндээс үзэхэд, Монголбанкны албан ханш болон, “Найман шарга” дээрх ханшийн хооронд бараг зөрүүгүй болжээ. Өнгөрсөн сард ам.доллар хомсдож, зах дээр савлагаа үүсч байх үед энэ зөрүү 200 төгрөгт хүрээд байсан. Харин одоо валютын зах тогтворжиж, хэвийн байдал руугаа эргэн шилжсэн байна. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдий үнэ сайн, улмаар энэ оны эхний 4 сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 450 сая ам.долларт хүрч, валютын орох урсгал сайжирсан нь үүнд чухал нөлөө үзүүлжээ.
Нийт сэтгэгдэл (0)