Ховд аймгийн Мянгад сумын нутагт "Мянгад" 10МВт-ын нарны цахилгаан станцыг сүлжээнд залгалаа. Жилд 17-22 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд баруун бүсийн нийт хэрэглээний 10 орчим хувийг хангаснаар ОХУ-аас худалдаж авах эрчим хүчний зардлыг жилд дунджаар 3.4 тэрбум төгрөгөөр хэмнэх урьдчилсан тооцоо гарсан хэмээн Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Нийт сэтгэгдэл (0)