Инфляц

Бодлогын хүү

Х.Мандахбаярыг УИХ-ын даргын зөвлөхөөр томиллоо

Цар тахлын дараах эдийн засгийг тэлэх, хөгжлийн том төслүүдийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих болон Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, зорилго, зорилтуудыг хөрсөн дээр буулгаж, бодит ажил хэрэг болгох ач холбогдол бүхий Шинэ сэргэлтийн бодлогыг Засгийн газраас дэвшүүлэн тавьж, УИХ-аар батлан хэрэгжүүлж буй.

Тэгвэл Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн Газар, орон нутгийн түвшинд төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд харилцан уялдаа холбоог хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор УИХ-ын даргын Шинэ сэргэлтийн бодлогын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхийн орон тоог өмнөх Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх орон тоонд баталсан юм.

Улмаар Төрийн Хэмнэлтийн тухай хуультай холбогдуулан тус албан тушаалыг орон тооны бус буюу төрөөс цалин, бусад төрлийн хангамж авахгүйгээр ажиллах үүрэгтэйгээр шийдвэрлэжээ.

Энэхүү албан тушаалд МАН-ын Бага хурлын гишүүн, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Хархүүгийн Мандахбаярыг өнөөдөр томиллоо.

Тэрбээр 1978 онд төрсөн, эдийн засагч, хэрэглээний математикч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.