Инфляц

Бодлогын хүү

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг АТГ-аас шалгаж байна

=

 Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг АТГ-аас шалгаж байна

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хориод байгаа. Түүний хэрэгт холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ.

Прокурорын байгууллагаас Д.Эрдэнэбилэгийг Хөгжлийн банкнаас авсан зээл болон бусад хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад буй юм.

Харин Ц.Нанзаддорж нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санал болгосноор УИХ-ын 2018 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 35  дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.