Инфляц

Бодлогын хүү

Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай ойрын үед хэрэгжүүлэх айлчлалын талаар ярив

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай өнөөдөр утсаар ярив.

Гадаад харилцааны сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгааг тэмдэглэж, харилцаанд тулгамдаж буй зарим асуудлаар, тухайлбал ойрын үед хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээ, худалдаа, эдийн засгийн асуудлуудаар санал солилцов.

Мөн олон улсын харилцааны зарим тулгамдсан асуудал болон олон улсын зарим байгууллагын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар ярилцав гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.