Инфляц

Бодлогын хүү

БНСУ-ын инфляц шинжээчдийн таамгийг давж, сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрчээ

 

 

авдугаар сард БНСУ-ын инфляц шинжээчдийн таамаглаж байснаас давж сүүлийн 13 жилийн дээд түвшин буюу 5.4 хувьд хүрчээ. Инфляц нэмэгдсэнээр БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ цаашид дахин нэмэхэд хүрч байгаа юм.

Өмнөх сартай харьцуулахад инфляц 0.7 нэгж хувиар өссөн байна. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөнөөр Солонгост тээврийн зардал өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар өссөн бол хүнс, уух юмны үнэ 6 хувиар, өрхийн бараа үйлчилгээний үнэ 5.4 хувиар өсчээ. Түүнчлэн, олон нийтийн үйл ажиллагаанд цар тахлын хязгаарлалтыг сулруулсантай холбоотой зочид буудал, рестораны үнэ 7.3 хувиар өссөн байна.

Суурь инфляц 4.1 хувьд хүрч, 2009 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн хурдацтай өсөлт болсныг Блүүмберг агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: https://www.bloomberg.com/news/articles/2022-06-02/south-korean-inflation-accelerates-to-fastest-pace-since-2008

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.