Монголбанк он гарснаас хойш нийт хоёр удаагийн шийдвэрээр мөнгөний бодлогын хүүг 6.0 хувиас 9.0 хувь хүртэл өсгөөд байна. Тодруулбал, 1 дүгээр сарын 28-ны өдөр Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Мөн 3 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Мөнгөний бодлогын хорооны хоёрдугаар улирлын ээлжит хуралдаан ирэх долоо хоногт хуралдах товтой байна. Үүгээр бодлогын хүүг хэрхэх нь хүлээлт үүсгээд байгаа юм.
Нийт сэтгэгдэл (0)