Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-н нарийвчилсан төлөвлөлтийн судлагааны багтай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.
Уг төслийг хэрэгжүүлэх гэрээнд өчигдөр Монгол Улсыг төлөөлж, Цахим хөгжил, харилцаа холбооны яам Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, ЖАЙКА-ийн талаас Нарийвчилсан судалгааны багийн дарга Идэ Хироюуки нар тус, тус гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд
Мөн талууд Монгол Улсын кибер аюулгүй байдлыг бэхжүүлж, дижитал нийгмийг бүтээх, улс орны цахим өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах юм.
Уг төслийг Монгол Улсын талаас Цахим хөгжил, харилцаа холбоноы яам, ШУТИС, Удирдлагын академи, МУИС, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний дата төв, И-Монгол академи зэрэг байгууллагууд хэрэгжүүлэх бол Япон улсын талаас төслийн хэрэгжилтийн үеэрх бүхий л шаардлагатай заавар, зөвлөгөөг өгөх ажээ.
Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам
Нийт сэтгэгдэл (0)