Баяр наадмын үеэр болзошгүй эрсдэл, хоол хүнснээс шалтгаалсан хордлого халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт хийж байна.
Үндэсний их баяр наадам буюу долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд улсын хэмжээнд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч 2263 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулан хяналт шалгалт хийж 1449 зөрчил дутагдал илрүүлж 68 хувийг газар дээр нь арилгуулав. Хяналтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрчээ. Үүнд:
Газар дээр нь арилгах боломжгүй зөрчлийг арилгуулахаар 326 иргэн, аж ахуйн нэгжид зөвлөмж, 20 заалт бүхий 2 албан шаардлага хүргүүллээ. Мөн 110 хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд эерэг сорьц илрээгүй байна.
Эх сурвалж: МХЕГ
Нийт сэтгэгдэл (0)