Инфляц

Бодлогын хүү

Л.Энх-Амгалан: 16-гаас дээш насны бүх иргэнд цахим хаяг нээж, төрийн үйлчилгээг цахимаар хүргэнэ

Л.Энх-Амгалан: 16-гаас дээш насны бүх иргэнд цахим хаяг нээж, төрийн үйлчилгээг цахимаар хүргэнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУЯ-ы сайд, Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан танилцуулж байна.

Тэрбээр, Монгол Улсын үндэсний цахим шуудангийн үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж байна. 16-гаас дээш насны бүх иргэдэд И-Монголиа системээр дамжуулан цахим хаяг нээж, төрийн үйлчилгээг цахимаар хүргэдэг болно. Монгол Улсын хэмжээнд 3.8 сая иргэн ухаалаг гар утас хэрэглэдгээс 1.5 сая нь И-Монголиа  систем ашиглаж байна.

Иргэн бүр цахим хаягтай болсноор иргэн төртэйгөө, төр нь иргэнтэйгээ шууд харилцах боломж нээгдэнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд:

  • 61 мянган иргэний гадаад паспортын хугацаа дууссан
  • 4950 иргэний иргэний үнэмлэхийн хугацаа дуусаж байна гэсэн мэдээллийг өнөөдрөөс иргэндээ шууд и-мэйлээр хүргэх тогтолцоонд шилжиж байна.

Мөн ААН-үүд тусгай зөвшөөрлийнхөө хугацаа дууссаныг мэдэхгүй явж байдаг. Энэ нь хүндрэл учруулдаг бол одоо төрөөс цахим шуудангаар мэдээлэл хүргэх болно.  

И-Монголиа системд одоогоор төрийн 680 орчим үйлчилгээ орсон. Цаашид 1200 үйлчилгээ болгож нэмэгдүүлнэ. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн 80 мянга орчим хүүхдийг цахимаар бүртгүүлсэн байна. 8-р сарын 25-нд танай хүүхэд аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээллийг цахимаар хүргэх болно гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.