Монголбанк БНСУ-ын “Kamco” корпорацтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар хоёр байгууллага чанаргүй активыг үр ашигтайгаар бууруулах чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцох, хүний нөөцийг бэхжүүлэх, актив удирдлагын компанийн маркетинг, үйл ажиллагааны стратеги хөгжүүлэх, актив удирдлагын компани байгуулахтай холбоотой эдийн засаг, хууль эрх зүйн мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллах юм.
“Kamco” буюу Солонгосын хөрөнгийн удирдлагын корпорац тус улс дахь санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээлийг худалдан авах, шийдвэрлэх, бизнест бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн санхүүжилтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хагас төрийн өмчийн байгууллага юм.
Зургаадугаар сарын байдлаар улсын хэмжээнд анхаарал хандуулах зээл 1 их наяд төгрөг, хэвийн бус зээл 404 тэрбум төгрөг, эргэлзээтэй зээл 381 тэрбум төгрөг, муу зээл 1.3 их наяд төгрөгт хүрчээ.
Нийт сэтгэгдэл (0)