Инфляц

Бодлогын хүү

Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид Хүлэгү хааны 1265 онд байгуулсан хотын туурийг илрүүлжээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 26-нд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга саяхан Орхоны хөндийд ажилласан талаар дурдав. Манай хоёр улсын хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид өнгөрсөн зургадугаар сард Аладагийн ордон хэмээх 13-р зууны Монголын эзэнт гүрний Ил Хант улсыг үндэслэн байгуулагч Хүлэгү хааны 1265 онд байгуулсан хотын туурийг илрүүлэн, археологийн хайгуулын ажлыг амжилттай явуулж байгаад баяртай байна гээд энэхүү ажлыг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Элчин сайд Зафер Атеш эдгээр археологийн судалгааны ажилд хамгийн их дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Архангай аймгийн нутаг дэвсгэрээс шинэ олдвор нээснийг дуулгахад таатай байна гэв.

Тэрбээр, хоёр хоногийн өмнө зарласан уг олдвор Монгол Улсын Номгон хэмээх газарт байрлах түүхт Отукений дурсгалт газарт явуулсан хамтарсан малтлагын үр дүнд Түрэгийн хоёрдугаар хаант улсыг үүсгэн байгуулагч Кутлук Илтериш хааны үед хамаарах хөшөө дурсгалын цогцолбор юм.



Энэхүү хөшөө дурсгалын цогцолбор газар нь 1889, 1897 онуудад Монголын газар нутгаас олдсон Орхоны бичээс (Культигин болон Билгэ хааны дурсгал)-нүүдийн дараа орох, гурав дахь чухал нээлт болсон. Турк-Монголын хамтын ажиллагааны илэрхийлэл болсон энэхүү түүх, соёлын өвийн нээлт нь хоёр улсын түүхэнд шинэ хуудас нэмж байгааг онцлов.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэхүү түүхэн чухал ач холбогдолтой мэдээлэл сонсоход туйлын баяртай байна гээд түүх, соёлын өвийн чухал хэсэг болсон эдгээр хөшөө дурсгалт газар нь манай хоёр улсын хамтын ажиллагааны хамгийн чухал талбар байна гэв.

Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа олон салбарт идэвхтэй хөгжиж буйг тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.