Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим яамдын дэд сайд, ТНБД нарыг томиллоо. Тухайлбал, Зам тээврийн дэд сайдаар Л.Халтарыг, Цахим хөгжил, харилцааны холбооны дэд сайдаар Б.Болор-Эрдэнэийг, тус яамны ТНБД-аар Н.Золбаярыг томиллоо. Түүнчлэн Эрчим хүчний яамны ТНБД-аар тус яамны сайд асан Н.Тавинбэхийг томилсон байна.
Түүнчлэн УУХҮЯ-ны ТНБД-аар “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж буй Х.Бадамсүрэнг томилж, түүний оронд УУХҮ-ийн сайд асан Г.Ёндонг сэлгэн томилжээ. Харин ХНХ-ын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилсон байна.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, шинэ сайд нар томилогдож, хуучин сайд нар нь ажлаа хүлээлгэн өгсөн ч өнөөдөр ийнхүү өөр өөр албан тушаалд томилогдов.
Нийт сэтгэгдэл (0)