Инфляц

Бодлогын хүү

ЗХУ-ын сүүлийн удирдагч Михаил Горбачёв таалал төгсчээ

ЗХУ-ын удирдагч асан Михаил Горбачёв 91 насандаа таалал төгслөө. Москва дахь төв клиник эмнэлгийн мэдээлснээр ноён Горбачёв удаан хугацаанд өвчнөөр шаналсны эцэст таалал төгссөн аж.

Михаил Горбачёв 1931 оны гуравдугаар сарын 2-нд төрж, 1950 онд Москвагийн Их сургуульд элссэн байна. 1980 онд улс төрийн хорооны гишүүн болсон бөгөөд 1985 онд 45 насандаа ЗХУ-ы удирдагчаар сонгогдсон байдаг. Түүний үед буюу 1991 онд ЗХУ бүрэн задарсан ч тэрбээр хүйтэн дайныг зогсоосон гавьяатан хэмээн үнэлэгдэж, 1990 онд Нобелийн Энх тайваны шагнал хүртсэн юм.

Хамгийн сүүлд тэрбээр ОХУ-аас Украинд цэргийн ажиллагаа явуулахад ихээхэн эсэргүүцэж, энхийн хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэхийг уриалж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.