Инфляц

Бодлогын хүү

Ч.Хүрэлбаатар: Валютын ханш инфляцыг өдөөх томоохон шалтгаан болох эрсдэлтэй байна 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар инфляц, үнийн өсөлтийн өнөөгийн  нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн. Үүнтэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр хийсэн мэдээлэлдээ “Монгол Улсын 2022 оны эхний долоон сарын байдлаар инфляц 15.7 хувь байсан. Харин ээн сарын байдлаар 14.1 болж буурахад мах, хүнсний ногооны үнэ нөлөөлсөн. Энэ бол улирлын чанартай бууралт. Харин суурь шалтгаан нь төлбөрийн тэнцэлтэй холбогдож байгаа. Төлбөрийн тэнцлийн алдагдал одоогоор 1.3 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ нь цаашдаа валютын ханшаар дамжин инфляцыг өсгөх томоохон дарамт учруулах эрсдэлтэй байна. Тийм учраас цаашид мөнгөний бодлоготой уялдуулж ажиллах шаардлагатай гэдгийг холбогдох сайд нарт өгсөн” гэв. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.