Инфляц

Бодлогын хүү

Инфляц жилийн дараа 11.4 хувь байна гэжээ  

 

NRCC судалгааны байгууллагаас Хэрэглэгчийн итгэлийн индексийн 2022 оны хоёрдугаар улирлын судалгааны тайланг танилцууллаа. Уг судалгаагаар итгэлийн индекс 87.5 болж, жилийн өмнөхөөс 13.7 пунктээр өсчээ. Судалгаанд оролцогсдын хувьд өнөөгийн нөхцөл байдлын үнэлэмж харьцангуй өссөн байна. Харин ирээдүйн хүлээлт буурчээ. Нийт судалгаанд оролцогсдын 82 хувь нь ирэх 6 сард, 78 хувь нь ирэх 1 жилийн хугацаанд үнэ өснө гэсэн хүлээлттэй байна. Улмаар ирэх 6 сарын инфляц 9.5 хувь байх бол нэг жилийн хүлэлт 11.4 хувь байна. Түүнчлэн иргэдийн 57.1 хувь нь валютын ханш цаашид өснө гэж үзжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.