Засгийн газрын хуралдааны өнөөдрийн гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Сүүлийн саруудад цементийн хомсдол бий болсноор томоохон бүтээн байгуулалтууд зогсох хүртэл эрсдэл үүсээд байгаа юм. Иймд Засгийн газрын хуралдаанаар БХБЯ-наас ирүүлсэн саналыг авч хэлэлцээд, цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварыг 2022 он дуустал тэглэхээр боллоо. Улсын хэмжээнд дөрвөн цементийн үйлдвэр байдаг ч Хөтөлийн цемент шохойн үйлдвэр бүрэн засвар хийхээр болж, үйл ажиллагаагаа зогсоосноор цементийн хомсдол үүсээд байгаа юм. Цаашид цементийн хомсдол бий болохгүй байх нөхцөлд аравдугаар сарын 31 гэхэд Дарханы чиглэлийн замын хөдөлгөөний нэг эгнээг нээх боломжтой гэв. Мөн цементийн онцгой албан татварыг тэглэснээр зах зээл дээр тонн нь 500-600 мянган төгрөг болж өссөн цементийн үнэ 400 мянган төгрөг хүртэл буурах боломжтой аж.
Нийт сэтгэгдэл (0)