Төгрөгийн ханш 2022 оны 4 дүгээр сараас хойш зарим валютын эсрэг чангарсан байна. Тодруулбал, дээрх хугацаанд Их Британийн фунт стерлингийн эсрэг 4.1 хувиар чангарсан бол еврогийн эсрэг 0.2 хувиар чангарчээ. Өнөөдрийн байдлаар фунт стерлингийн төгрөгтэй харьцах ханш 3742.41 төгрөгтэй тэнцэж байгаа бол еврогийн ханш 3277.53 төгрөг байна.
Түүнчлэн мөн хугацаанд төгрөгийн ханш БНСУ-ын воны эсрэг 2022 оны 4 дүгээр сараас хойш өнөөдрийн байдлаар 3.8 хувиар чангараад байна. Ингэснээр воны ханш төгрөгийн эсрэг 2.44 төгрөгөөс 3.35 төгрөг болж буурчээ.
Мөн төгрөгийн ханш Японы иений эсрэг дээрх хугацаанд 6.4 хувиар чангарчээ. Иений ханш 2022 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар 24.23 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 22.76 төгрөг болж буурсан байна.
Дашрамд дурдахад, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөж байгаатай холбоотойгоор дэлхийн улс орнуудын валютын ханш ам.долларын эсрэг сулрах хандлагатай байгаа. Экспортлогч орнуудын хувьд ханшийн сулралт нь бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах эерэг нөлөөтэй байдаг. Жишээ нь БНСУ-ын Самсунг, Японы Тоёотагийн ам.доллароор илэрхийлэгдэх үнэ хямдарна гэсэн үг. Энэ нь тухайн улсын экспортлогч компаниудад ихээхэн давуу тал болдог байна.
Нийт сэтгэгдэл (0)