Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 11 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 80 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 63.8 нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц томилгоо, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 224 дуудлага хүлээн авчээ.
Тус алба "Шударга байдлын үнэлгээ", "Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах нь", "Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа" зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
Нийт сэтгэгдэл (0)