Инфляц

Бодлогын хүү

Зөвшөөрөлгүй олборлосон 57.4 сая төгрөгийн үнэлгээ бүхий алтыг хураан авч Улсын орлогод төвлөрүүлжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын арван нэгдүгээр сарын хяналт шалгалтаар зохих зөвшөөрөлгүйгээр олборлосон 336.3 грамм алтыг хураан авч, Монгол банканд тушаажээ.

 

Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газраас хийсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явцад дөрвөн аж ахуйн нэгж зохих зөвшөөрөлгүйгээр алт олборлосон нь тогтоогдсон байна. Улмаар холбогдох хуулийн дагуу тэдгээр аж ахуйн нэгжийн олборлож байсан 336.3 грамм (57.4 сая төгрөгийн үнэлгээ бүхий) алтыг хураан авч, улсын орлогод төвлөрүүлжээ.

 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2 дахь хэсэгт (…аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох…) гэж заасан байдаг. Иймд ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөж байна.

 

  Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

 

                                                                                                          

                                                                                                         Болор дурангаар шалгав

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.