НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит XVI хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2023 оны төсвийг 67.4%-ийн саналаар баталлаа.
НИТХ-ын хороод болон намын бүлгийн хуралдаануудаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцсэний дүнд гаргасан санал, дүгнэлтүүдийг мөн танилцуулсан. Тухайлбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс Сэлбэ голын төслийн нэгжтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй байх улс төрийн шийдвэр гаргасан бол АН-ын бүлгээс татварын бус орлогыг нэмэгдүүлэх чиглэлд гэр хорооллын газартай уялдуулан үнэт цаас гаргах, төр захиргааны шинэ байрыг худалдан борлуулж замын түгжрэлийг бууруулахад зарцуулах, чиг үүрэг давхардсан орон нутгийн өмчит газруудыг татан буулгах, нэгтгэх зэргээр зардлыг бууруулах саналтайгаа онцлов. Хуралдаанаар эдгээр санал, дүгнэлтийг төсвийн төсөлд тусгах, эсэх дээр санал хурааж шийдвэрлэсэн юм.
Мөн Бодлогын судалгаа шинжилгээний газрын төсвийг ₮1.9 тэрбумаар, Сургалт, судалгаа олон нийттэй харилцах газрын төсвийг ₮2.8 тэрбумаар тус тус бууруулан төсөвт тусгалаа.
Түүнчлэн:
Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа татварын бүртгэлийг сайжруулах, цахимжуулах, цахим төлбөрийн баримтын системийг үе шаттай хөгжүүлэх замаар далд эдийн засгийг бууруулах, татварын суурийг өргөжүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үндсэн бодлогыг баримталсан байна. Мөн төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, санхүүгийн сахилга батыг мөрдөх юм.
Болор дурангаар шалгав
Нийт сэтгэгдэл (0)