Монгол Улсын Засгийн газар 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ээлжит бусаар хуралдаж, Эрдэнэс Тавантолгой ХК-тай холбогдох есөн гэрээг нууцын зэргээс гаргахаар шийдвэрлэлээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, "Эрдэнэс Тавантолгойн 9 гэрээг нууцын зэргээс гаргав. Цаашид Засгийн газар нууц гэрээ байгуулахгүй.
Үндэсний аюулгүй байдлын гэрээг нууцалдаг байдлыг үүгээр дуусгавар болгоно. Засгийн газар ийм шийдэлд хүрлээ. Засгийн газрын санаачилгаар эдгээр гэрээг нууцад оруулаагүй. Нууцад авсан зарим гэрээг хэрэгжүүлээгүй юм билээ. УБТЗ ОХУ-ын талтай ярилцах, зөвшилцөх, үүний дараа эхлүүлэх төсөл ч бий. Өнөөдөр Засгийн газрын шийдвэр гарсан тул одоо эдгээр гэрээг ил болгох ажил эхэлнэ. УИХ-д түр хороо байгуулсан. Тус хороо энэ асуудалд анхаарч ажиллана.
Эрдэнэс Тавантолгойд бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж буй Ганбат дарга төмөр зам барих хоёр гэрээг нууцаас гаргасан талаар удахгүй мэдээлнэ. Нүүрсний гэх хулгайн хэрэгтэй холбоотойгоо улс төрийн, бизнесийн бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөж байна. Тэд жагсаал цуглааныг өдөөн хатгасаар байна. Засгийн газар эдгээд бүлэглэлтэй хийх тэмцлээ зогсоохгүй. Жижиг Тавантолгой ХК олон жил үйл ажиллагаа явуулсан ч өнөөдрийг хүртэл энэ уурхайгаас иргэд үр ашиг хүртээгүй.
Энэ компанид олон асуудал байгаа нь ил болов. Иймд тус компанид өнөөдрөөс эхлэн бүрэн эрхт төлөөлөгч томилов. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг дарга энэ үүргийг 6 сарын хугацаанд гүйцэтгэнэ. Ингэснээр тус компаниас үнэхээр хоосон машинууд хилээр гарсан уу гэдгийг шалгана" хэмээн мэдээллээ.
Нийт сэтгэгдэл (0)