Арван хоёрдугаар сарын 14-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа. “Эрдэнэс Таван толгой” ХК болон хүсэлт гаргасан Гашуун сухайт боомт дахь Чингэлэгт тээврийн терминалаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн экспортын нүүрсийг цахимаар нээлттэй арилжааг зохион байгуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх, нүүрсний чанарын шинжилгээ хийх, эдгээрт хяналт тавихтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.
Нийт сэтгэгдэл (0)