Инфляц

Бодлогын хүү

Дархан-уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээн авах улсын комисс ажиллалаа

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд Дархан-уул аймгийн Дархан хотод баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээн авах улсын комиссыг аймгийн Засаг даргын 2022 оны "Барилга байгууламж ашиглалтад оруулах комисс томилох тухай"  захирамжаар байгуулж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажиллав.

 

Комиссын бүрэлдэхүүнд захиалагч талаас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөрөнгө оруулагч талаас Азийн хөгжлийн банкны төслийн нэгж, зураг төсөл зохиогч “ЭМ ЭС ЭЛ” ХХК-ны төлөөлөл , гүйцэтгэгч талаас Г.Баттөмөр захиралтай  “Боршоон -Ундраа" ХХК-ны төлөөлөл, ашиглагч талаас ХХҮГ болон аймгийн ЗДТГ, ГХБХБГ зэрэг барилга хүлээж авах комиссын бүрэлдэхүүн барилгын гүйцэтгэлтэй танилцаж хугацаатай үүрэг даалгаврын биелэлтээр улсын комисс хүлээн авахаар шийдвэрлэв хэмээн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.