Монгол банк 2022 оны 12 дугаар сард 3,032.2 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 22.9 тонн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт болов.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтэс 3,264.9 кг, Баянхонгор аймаг дахь Монгол банкны салбар 1,436.0 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монгол банк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоогдог бөгөөд 12 дугаар сард дундаж үнэ 207,625 төгрөг байв.
Зураг 1: Монгол банкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/12)
Зураг 2: Монгол банкны алт худалдан авах дундаж үнэ (2022.12)
Нийт сэтгэгдэл (0)