Инфляц

Бодлогын хүү

УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг "Боомт хариуцсан сайд"-аар томиллоо

Өнөөдөр /2022.1.05/ МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаан болж, шинэ сайд нарын томилгоог хэлэлцлээ. Удирдах зөвлөл УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Боомт хариуцсан сайдаар, Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг тус яамны дэд сайдаар, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Шадар сайд, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг УИХ-ын дэд даргаар, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Барилга, хот байгуулалтын сайдаар, УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар томилохыг дэмжлээ.

 Мөн МАН-ын удирдах зөвлөл Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар “Таван толгой түлш” компанийн захирлаар ажиллаж байсан М.Ганбаатарыг;

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллаж байгаа Г.Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайдаар;

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар хуульч Ж.Эрхэмбаатарыг;

УУХҮ-ийн дэд сайдад Б.Цэндсүрэнг дэвшүүллээ.

 Уул уурхайн яамны дэд сайдаар ажиллаж байсан О.Батнайрамдалыг өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлж, МАН-ын Орон тооны нарийн бичгийн даргаар тус тус томилоод байгаа юм.

 

                                                                                                        Болор дурангаар шалгав

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.