Инфляц

Бодлогын хүү

АТГ: Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгааг гүйцэтгэж байна

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 12 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 36 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

 

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 66.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 179 дуудлага хүлээн авчээ.

 

Тус алба “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэлд хийх дүн шинжилгээ”, “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”, “Гадаад улсын эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны мөрдөгчийн хараат бус, бие даасан байдлын талаарх судалгаа” зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.