Инфляц

Бодлогын хүү

Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийг Хангарди одонгоор шагнав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатарт улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг. Тиймээс хуримтлагдсан асуудал, бэрхшээл олон. Улаанбаатарыг ямагт дэмжин ажилладаг, хамтрагч түнш болох Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгээд, нутаг буцах боллоо. Богино хугацаанд хамтран ажилласан ч ололттой, амжилттай зүйлүүд олон бий” хэмээн тодотгосон юм.

 Монгол Улс 1991 онд Дэлхийн банк группийн гишүүнээр элсэж, дэд бүтцийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэн, олон бүтээн байгуулалтыг цогцлоосон.  Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нь Улаанбаатарт тулгамдсан асуудлуудыг шийдэх хүрээнд “Улаанбаатар хотын цэвэр агаар, нэмэлт санхүүжилтийн төсөл”, “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.