Инфляц

Бодлогын хүү

Б.Гангаамаа дурсгалын зоос шинээр гарлаа

Монгол банкны Эрдэнэсийн сан нь хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд Монгол Улсын болон Олон улсын хэмжээний ач холбогдол бүхий томоохон тэмдэглэлт ой, онцгой чухал түүхэн үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг билээ.

Энэ хүрээнд "Урлаг, спортын алдартнууд" цувралын үргэлжлэл болгон "Б.Гангаамаа" дурсгалын мөнгөн зоосыг эрхлэн гаргалаа. Энэхүү дурсгалын зоосыг сүүлийн үеийн smartminting технологиор урласан бөгөөд 1 унцын жинтэй, 38.61 мм диаметртэй болно.

Бадамгаравын Гангаамаа нь Монгол Улсын Уулын спортын Гавьяат тамирчин, ОУХМ, Дэлхийн долоон ноён оргилд гарсан анхны Монгол хүн /Seven summiteer/, Эверест болон К2 оргилд гарсан анхны Монгол эмэгтэй бөгөөд уулын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан спортын зүтгэлтэн юм.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас "Б.Гангаамаа" дурсгалын мөнгөн зоосноос гадна Монголбанкнаас эрхлэн гаргасан дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө болон франчайз зооснуудыг мөн худалдаалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://coin.mongolbank.mn/ цахим хуудас, 11-329677 утсаар авах боломжтой.

“Туулай жил” 1 унцын мөнгөн зоос:

Зоосны мэдээлэл. 1’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, алтаар бүрсэн, 35 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.

“Арслан” 2 унцын мөнгөн зоос:

Зоосны мэдээлэл. 1’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 62.2 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 50 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.

“Үлэг гүрвэл Synapsida” 1 унцын мөнгөн зоос:

Зоосны мэдээлэл. 500 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 38.61 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.

“Үлэг гүрвэл Golden Edaphosaurus” 0.5 граммын алтан зоос:

Зоосны мэдээлэл: 1’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 0.5 гр жинтэй, 999.9 сорьцтой алтаар үйлдвэрлэгдсэн, 11 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.