Монгол Улсын засгийн газрын 2022 оны Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний 417 дугаар тогтоол, мөн оны Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 459 дүгээр тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын чиг үүрэг, орон тоог нь нийслэлийн харьяа агентлагуудад шилжүүлэх сургалт зохион байгуулав.
Тус сургалтад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын чиг үүрэг, орон тоо шилжиж буй холбогдох есөн байгууллагын удирдах болон холбогдох албан тушаалтнууд хамрагдсан байна.
Энэхүү ажлын хүрээнд НЗДТГ-аас Нийслэлийн Прокурорын газартай хамтран Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон мэргэжлийн хяналтын байгууллага (улсын байцаагч)-ын чиг үүргийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулав.
Нийт сэтгэгдэл (0)