Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, намын даргаар Л.Гантөмөрийг сонголоо. Намын даргын сунгаанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АН-ын ҮБХ-ны гишүүн З.Нарануяа, С.Баярцогт, Л.Гантөмөр нар өрсөлдсөн бөгөөд сунгааны явцад С.Одонтуяа гишүүн нэрээ татсан юм. Улмаар намын даргын сонгуулийн санал хураалтаар Л.Гантөмөр ялалт байгуулсан. Тэрбээр ирэх жилүүдэд намын эв нэгдлийн төлөө ажиллахаа амласан юм.
Нийт сэтгэгдэл (0)