Инфляц

Бодлогын хүү

Хууль зүйн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд хууль, тогтоолын 99 төслийг хэлэлцжээ

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар Байнгын, дэд хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх, тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх харьяа байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан байна.

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 16 удаа хуралдаж, нийт 45 асуудлын хүрээнд 95 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 4, Байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 4 ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгүүд 22 удаа хуралдаж, 12 танилцуулгыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ. Мөн албан тушаалтныг томилох, чөлөөлөх 2 асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргасан байна.

Байнгын хорооны 10 тогтоолыг баталж, 4 ажлын хэсэг байгуулжээ

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн 12 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 8 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 6 танилцуулга, бусад асуудлаар 3 санал, дүгнэлт, холбогдох Байнгын хороонд 7 санал, дүгнэлтийг бэлтгэн хүргүүлж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 132 саналын томьёолол, эцсийн хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 8 саналын томьёоллыг тус тус бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласан байна.

Байнгын хорооны эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 45 хууль, Улсын Их Хурлын 4 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган эцэслэн батлуулж, Байнгын хорооны 10 тогтоолыг баталж, 1 нийтийн сонсгол, 6 хэлэлцүүлэг, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах 3 ажлыг зохион байгуулжээ.

Байнгын хорооны тогтоолоор хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 4 ажлын хэсгийг байгуулан ажилласнаас 1 ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм байна.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай анхдагч хуулийн төслүүд болон Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна. Мөн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулах тухай 40 хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцжээ.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын чиглэлээр нэр дэвшигчийн  сонсголыг 1 удаа зохион байгуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийн дагуу Н.Батчимэг, Б.Ганболд, М.Пүрэвсүрэн нартай Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн сонсголыг арван нэгдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан юм.

Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулав

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд, Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийн төсөл, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төсөл, “Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төслийн зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд тус тус хүргүүлсэн байна.

Хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, сурталчлан таниулах, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг, “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн өгсөн чиглэлийн дагуу “Эдийн бус хохирол ба сэтгэл санааны хохирол” хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан юм. Түүнчлэн холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцах ажлын хүрээнд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн сахилгын хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар,  Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Оюуны өмчийн газрын үйл ажиллагаатай танилцжээ.

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээс санал авах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асууд

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээс санал авах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 14 хууль, тогтоолын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, 27 Байнгын хорооны санал, дүгнэлт, 6 эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулгыг Улсын Их Хурлын цахим хуудас болох forum.parliament.mn болон иргэд олон нийтээс санал авах D.Parliament.mn-д тус тус байршуулсан.

Иргэдээс Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээнд 32 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хариу өгөх шаардлагатай 30 өргөдөл, гомдолд хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 90 албан бичиг ирүүлснийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, хариу өгөх шаардлагатай 37 албан бичигт Байнгын хорооноос хариу өгсөн байна.

лын хүрээнд хамаарах 14 хууль, тогтоолын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, 27 Байнгын хорооны санал, дүгнэлт, 6 эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулгыг Улсын Их Хурлын цахим хуудас болох forum.parliament.mn болон иргэд олон нийтээс санал авах D.Parliament.mn-д тус тус байршуулсан.

Иргэдээс Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээнд 32 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хариу өгөх шаардлагатай 30 өргөдөл, гомдолд хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 90 албан бичиг ирүүлснийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, хариу өгөх шаардлагатай 37 албан бичигт Байнгын хорооноос хариу өгсөн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.