Цагдаагийн байгууллагад 2023.02.25-ны 01:45 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уурхайчин багт байрлах худалдааны төвийн баруун урд таксинд явж байхад үл таних согтуу залуу таксинд гар өргөж суугаад гэр хорооллын гадаа ирээд намайг боож унагаан машинаас буулгаад миний тоёота акуа маркийн автомашиныг дээрэмдээд явлаа” гэх дуудлага мэдээлэл ирсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагааг зохион байгуулж таксинд явж байсан 40 настай эмэгтэйг боож, автомашин дээрэмдэн зугтсан гэх 42 настай эрэгтэй Т-г олж тогтоон баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Нийт сэтгэгдэл (0)