Инфляц

Бодлогын хүү

ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжинэ

Ерөнхий боловсролын сургуулиудад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний иж бүрэн тогтолцоог бий болгох замаар сурагчдыг аюулгүй, эрүүл хүнсээр хангахаар зорьж байна.

Энэ зорилтын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх юм.

Төслийг 10 сургуульд хэрэгжүүлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.