Инфляц

Бодлогын хүү

Төрөлхийн улаануудын хам шинжийн тандалтын тогтолцоог бий болгоно

Улаанууд өвчний нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх гол нөлөөлөл нь эх жирэмсний эхний гурван сард халдвар авахад ураг эрт үед зулбах, амьгүй төрөх, төрөлхийн улаануудын хам шинж болох сохор, дүлий, оюуны хомсдол, зүрхний төрөлхийн гажиг үүсэх зэргээр урагт ноцтой (тератоген) үр дагавар үүсгэдэг.

Төрөлхийн улаануудын хам шинжийн шинэ тохиолдлын аюулыг арилгахын тулд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс улаануудын нутагшмал халдварыг таслан зогсоох зорилт тавьсан.

Монгол Улсад төрөлхийн улаануудын хам шинжийн дарамт ямар байгааг тодорхойлох зорилгоор эргэмж судалгааг эхлүүлэхээр Эрүүл мэндийн яамнаас санаачилга гарган ажиллаж байна.

Эргэмж судалгааны үр дүнд үндэслэн цаашид Төрөлхийн улаануудын хам шинжийн тандалтын тогтолцоог бий болгох, улаанууд өвчний тандалтын тогтолцоог сайжруулах чиглэлээр үйл ажиллагааг эрчимжүүлэх юм.

Төрөлхийн улаануудын хам шинжийн эргэмж судалгааг хийх судлаач нарт зориулсан сургалтыг АНУ-ын ӨХСТ болон ДЭМБ-ын НДББ-ийн мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Эх сурвалж: ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.