Инфляц

Бодлогын хүү

Нийгмийн даатгалын багц хуулийг 30 жилийн дараа шинэчилсэн найруулгын түвшинд анх удаа хэлэлцэж байна.

УИХ-аас Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болж, ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ахалж буй бөгөөд хуулийн ажлын хэсэг өнөөдөр хуралдсан байна. 

Хуулийн төсөлд тэтгэврийг шударга тогтоох, олон жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн иргэн өндөр тэтгэвэр тогтоолгох, цаашид тэтгэврийн зөрүүг үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор жил бүр итгэлцүүр шинэчилж, инфляцтай уялдуулж тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалт тусгагдсан юм.

Түүнчлэн шинэчилсэн найруулгын төсөлд хуваарилалтаас хагас хуримтлал руу шилжих эхлэл тавигдаж байгаа бөгөөд Нэрийн дансны орлогыг үе шаттай мөнгөжүүлж мөнгөжүүлсэн орлогын тодорхой хувийг хуримтлалын нэгдсэн санд байршуулах замаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах боломжийг олгох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.