ХНХЯ Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны тусламж, үйлчилгээг хөгжүүлэх нь (KSTA 9928) техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлж байна.Төслийн хүрээнд ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээний шинэ загвар”-ыг туршин нэвтрүүлэхээр Сонгинохайрхан дүүрэгт “Ачлалт хүүхдүүд” төрийн бус байгууллага, Дархан-Уул аймагт “Ахмадын хөгжлийн төв”, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийг сонгон ажиллаж байна.
Төслийн хүрээнд ахмад настанд үзүүлж буй кейс менежментийн туршилтын үйлчилгээг цахимжуулах ажлыг танилцуулах, санал солилцох уулзалт зохион байгуулав. Уулзалтаар туршилтын төвүүдийн хэрэгжүүлж буй кейс менежментийн үйлчилгээний өнөөгийн байдал, цахимжуулах программын бүтэц болон салбар дундын мэдээллийн сангийн талаар санал солилцов.
Уулзалтад ХНХЯ болон Эрүүл мэндийн яам, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын холбогдох дарга мэргэжилтнүүд, Ачлалт хүүхдүүд төрийн бус байгууллага, төслийн зөвлөхүүд оролцов.
Эх сурвалж: ХНХЯ
Нийт сэтгэгдэл (0)