Инфляц

Бодлогын хүү

Галд шатсан орон сууцны айл өрхүүдийг түрээсийн байраар хангана

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч, нөхөж баршгүй хохирол учраад буй. Уг асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Тодруулбал, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн, албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан онцгой байдлын алба хаагчдын ар гэрт олгох мөнгөн тусламж, тэтгэмжийн асуудлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэлээ. Харин Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс амиа алдсан алба хаагчдын ар гэрт тус бүр гурван өрөө байр олгохоор болов. Мөн осол гэмтлийн улмаас түлэгдэж, угаартан, эмнэлэгт эмчлэгдэж байгаа иргэдийн эмчилгээнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр болов. Галд шатсан орон сууцанд оршин суудаг 63 айлын 198 иргэдийг хэвийн амьдралын горимд шилжүүлэхтэй холбоотой гарах зардал буюу орон сууцыг засварлахтай холбоотой зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлэх бол засвар, тохижилтын асуудлыг НЗДТГ хариуцах юм. Тус орон сууцанд засвар хийхдээ мэргэжлийн барилгын компаниуд мэргэжлийн байгууллагуудаас гаргасан дүгнэлтийг үндэслэн засварлана.

Харин орон сууцыг засварлах хугацаанд тухайн байрны айл өрхүүдийг түрээсийн байранд амьдруулах бөгөөд түрээсийн зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах юм. Айл өрхүүдийн түрээслэх байрыг олох, оршин суугчидтай харилцан тохиролцож, гэрээ байгуулах шат дамжлагын ажлыг НЗДТГ хариуцан хэрэгжүүлнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.