Төв аймгийн Социал Демократ Монголын залуучуудын холбооноос сумдын төв, малчин өрхөд хүрэх зам гаргах үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байна. Нийт 4 нэгж техникийг Төв аймгийн Баянцогт, Лүн, Өндөрширээт, Баян-Өнжүүл сумд руу явуулж байна.
Тус холбооноос /2024.02.21/ өдрийн байдлаар Баянцогт суманд Автогрейдрээр зам гаргах техникийн ажил дуусаж, Аргалант сумын Онцгой комисст хүлээлгэн өгчээ. Мөн Лүн, Өндөрширээт, Баян-Өнжүүл сумдад зам гаргах ажил үргэлжилсээр байна.
Социал Демократ залуучуудын холбооны залуучууд өөрсдийн нөөц боломжоор тус техникүүдийг гаргаж байна. Залуучуудад малчин өрхөд хүрэх зам болон сумд руу хүрэх зам гаргах ажлыг үргэлжлүүлэх хүсэлтэй ч техникүүдийн тээвэрлэлт, цалин хөлс, түлш гэх мэт зардал өндөр гарч байгаа учраас арга мухарджээ. Иймд сайхан сэтгэлт Монголын ард түмэн та бүхэн хандивын аянд нэгдэж малчин олондоо туслахыг уриалж байна.
Тус хандиваас цугларсан мөнгө сумдын төв, малчин өрхөд хүрэх зам харгуй гаргах хүнд даацын техникийн үйл ажиллагаанд зарцуулагдах болно.
Хандивын данс: Худалдаа Хөгжлийн банк 49922484
Данс эзэмшигч: Б.Оюунболор
Эх орноо хөгжлийн замд хөтөлсөн эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж буй Монгол малчдадаа тусалсан танд баярлалаа
Нийт сэтгэгдэл (0)