Инфляц

Бодлогын хүү

Канад улс салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлд техникийн туслалцаа үзүүлнэ

Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдаж буй PDAC 2024 чуулганы хүрээнд тусгайлсан уулзалтууд үргэлжилсээр байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл Засгийн газар хоорондын форум (Intergovernmental Forum)-ын захирал Грег Рэдфордтай өчигдөр /2024.03.04/ уулзлаа.

Уулзалтаар тус байгууллагын уул уурхай, тогтвортой хөгжлийн чиглэлд шийдвэр гаргах үйл явцад жендэрийн тэнцвэр, хүртээмж, төрөлжсөн байдлыг хангахад чиглэсэн ЗГХФ-ын стратеги, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж буй хүчин чармайлтын талаар санал солилцов.

Мөн ЗГХФ-ын хууль тогтоомж, бодлого, дүрэм журмыг хянан үзэж, зөвлөгөө өгч, хууль эрх зүйн орчин, ялангуяа ашигт малтмалын нөөцийн чиглэлд Засгийн газар, байгууллагуудад бодитой санал өгөхийн давуу тал, ач холбогдлын талаар ярилцлаа.

Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх гэж буй энэ үед ЗГХФ-ын дарга Рэдфорд хууль шинэчлэх үйл явцад дэмжлэг үзүүлэх, техникийн туслалцаа, туршлагаар хангахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

ЗГХФ-ын ээлжит хурал энэ оны 11 дүгээр сарын 21-нд Швейцарийн Женев хотноо зохион байгуулагдах юм.

Эх сурвалж: УУХҮЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.