Инфляц

Бодлогын хүү

‘’Хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал’’ уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран ‘’Хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал’’ судалгааны үр дүн танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Хөдөлмөр нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар болон 120 гаруй аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн төлөөлөл оролцсон юм.

ХНХЯ-ны захиалгаар “MMCG’’ ХХК Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хөдөлмөрийн чиглэлээр мэргэшсэн судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэгч байгууллагуудын арга аргачлал, загварыг харьцуулан судалж Монгол Улсын 5-10 жилийн эрэлт, нийлүүлэлтийн таамаглалыг судалсан “Хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт нийлүүлэлтийн таамаглал”-аа танилцуулсан.

Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга танилцууллаа.  

Судалгааны дүн болон хуулийн шинэчлэлтэй холбоотой хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын асуултад хариулж, санал хүсэлтийг сонссон.  

Ажил мэргэжлүүдийн 2035 он хүртэлх трендийг гаргаж, эдийн засгийн 19 салбар, 10 гол ажил мэргэжлийн ерөнхий ангиллаар хийгдсэн энэхүү судалгаа цаг үеээ олсон маш хэрэгтэй, сайн судалгаа болсонд оролцогчид талархалтай байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: ХНХЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.